Өмнөд Солонгосын дуучин “PSY”-ийн дуулсан “Gangnam style” дуу “Youtube” сайтад дээд амжилт тогтоосноор Геннисийн номонд бичигдэн, дэлхийг шуугиулж байгаа билээ. Үүний хажуугаар түүний дууны клипийг дэлхийн олон орны хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дуурайлган бүтээж, “Youtube” сайтад байршуулсаар байгаа юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нартай төстэй дүр төрх бүхий жүжигчид Обама стайлыг бүтээж, олныг шуугиулаад байна. Энэхүү клипийг Мич Бишоп гэгч найруулсан бөгөөд АНУ-ын тэргүүн хатагтайн дүрийг түүнтэй нэлээд төстэй Калифорнийн урлагийн институтыг төгссөн Далила Али Ража гэх жүжигчин бүсгүй бүтээжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дүрийг Америкийн жүжигчин, модель, зохиолч Регги Браун бүтээсэн байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ