Торонто хотын төвөөр 10 мянга гаруй “зомби” жагсан явлаа.
Гиннесийн номонд бичигдэхээр олон хүн оролцсон бөгөөд цусан толбо бүхий ноорхой хувцастай, нүүрээ янз бүрээр хувирган будсан парадын оролцогчид хөлөө зөөн, аахилж байгаа мэтээр явцгааж байлаа.
Зомби парад сүүлийн жилүүдэд олны дунд улам түгээмэл болсоор байна. Зарим шинжээчид “зомбиний дүрд хувирах эрмэлзэл нь тэдний амьдарч буй эдийн засгийн тогтворгүй байдал, амьдралын түвшний доройтол зэрэгтэй холбоотой гэж үзэж, энэ нь тэдний нийгмийн бодит байдлыг харуулж байна” гэж тодорхойлдог байна.
Гэвч “зомби”-нууд тийм маягийн арга хэмжээнд зүгээр л хөгжилдэх гэж оролцдог гэдгээ тайлбарлажээ.
Сонирхуулахад Мексикт бүр “Үхэгсдийн өдөр”-ийг тусгайлан зарлажээ. Тус улсад бараг өдөр бүр хар тамхи наймаалагчдын үйлдсэн аллага, хүн хулгайлах гэмт хэрэг гардаг юм. Сэтгэл зүйчид “Үхэгсдийн өдөр”-ийг тэмдэглэх хүсэлтэй байгаа нь иргэд өдөр тутам болдог гэмт хэргүүдэд бараг дасал болсон нь харагдаж байна гэжээ.
Энэ жил зомби-парад Мексик, Австралиас, Перу, Чили, Бразили зэрэг улсуудад зохион байгуулагдсан байна.
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна