УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Б.Ганбатыг гишүүдийн 82.4 хувиар, Д.Гэрэлт-Одыг 87.8 хувийн саналаар тус бүр дэмжин Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билэгтийг гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин СЕХ-ны гишүүнээр баталсан бол Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Н.Дагвыг гишүүдийн 87.8 хувиар, Д.Эрдэнэчулууныг гишүүдийн 89.8 хувиар тус бүр дэмжин СЕХ-ны гишүүнээр томиллоо. УИХ-ын даргын зүгээс дээрх гишүүдэд ажлын амжилт хүсээд сонгуулийг шударга зохион байгуулахад тууштай ажиллахыг хүссэн юм.
Сурвалжилсан: Б.Анчиймаа
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй