Бразилийн оюутан охин онгон биеэ интернэтээр дамжуулан дуудлага худалдаагаар оруулж 780 мянган ам.доллараар худалджээ. Японы иргэн Нацү нь АНУ-ын Жек Миллер, Жек Райт, Энэтхэгийн дуудлага худалдааны мастер Рудра Чаттержээ нараас өндөр үнэ хаяж 20 настай бразил охин Катарина Миглиоринигийн онгон биеийг худалдаж авсан байна.
Дуудлага худалдаа орон нутгийн цагаар өчигдөр өглөө хаагдсан аж. Катарина Миглиорини дуудлага худалдаанаас олсон мөнгөө гэр бүлийнхэндээ зарцуулах бөгөөд тэднийх байшин барих шаардлагатай байгаа гэнэ.
Катарина Миглиорини бүх үйл явдлын дараа дэлхийн хаа нэгтээ чимээгүй амьдрахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Түүний онгон биеийг дуудлага худалдаанд оруулахын тулд Австралийн хэсэг уран бүтээлчид “Virgins Wanted” баримтат кино бүтээсэн байна.
Катарина Миглиорини ярихдаа “Би үүнийг бизнес гэж бодож байна. Киноноос авах шагнал болон дуудлага худалдааг салгаж ойлгох ёстой. Надад дэлхийн хаана ч амьдрах боломж байгаа. Чи амьдралдаа ганц удаа л ийм зүйл хийнэ. Хэзээ нэгэн цагт болох ёстой зүйл биеллээ олно. Ингэснээрээ биеэ үнэлэгч шиг харагдахгүй” гэжээ.
Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
Авлигын болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ