Улаанбаатарын төв вокзалд өчигдөр Эрээн-Улаан¬баата¬рын чиглэлийн 21 дүгээр галт тэргээр 13 вагон дүүрэн хятад хүн буулаа.Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Эрээн хотоос ирэх хятад ажилчдын цуваа тасраагүй л байна. Өдөрт хамгийн багадаа 200 гаруй хятад хүн нийслэлд хөл тавьж байгаа талаар тус вокзал дээр ажиллаж байгаа хүмүүс ярьж бай¬сан. Вокзалын цагдаа нар "Гурав, дөрөвдүгээр сараас хойш урд хөршийн иргэд ихээр орж ирэх болсон. Ер нь хятад ажилчид хүрз бариад бидний өөдөөс босоход Монголчууд дийлдэхээргүй юм болж байна даа" гэв.Тухайн үед хамгаалалтын хувцастай хэдэн залуус ажиглалт хийж байгаатай харагдсан бөгөөд зураг авч, гар утсаараа бичлэг хийж байлаа. Тэд энгэртээ хас тэмдэг зүүсэн байсан бөгөөд "Бид хятадуудыг судалж байгаа юм. Энэ талаар удахгүй хэвлэлийн бага хурал хийх болно. Аливаа улсад оршин суугаа гадаад иргэд тухайн улсын нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлдөг гэдэг. Гэтэл сүүлийн хэдэн сар орж ирсэн хята¬дуудын тоо юун нэг хувь манатай болсон. Олон өдөр ажиглалаа. Ирж байгаа хятадууд л их болохоос буцаж байгаа нь харагдахгүй байна. Олны анхаарлыг татахгүйн тулд бусад жижиг өртөөн дээр тэднийг хувааж буулгаж байна лээ. Барилга дээр ажиллах юм гэсэн. Тэгэхээр энэ асуудалд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаадын иргэн харьяатын газрын албан тушаалтнууд тайлбар өгөх ёстой" гэв. Гадаадын иргэн харьяа¬тын газраас дөрөвдүгээр сарын 15-наас гадаад ажилчдын визийг зогсоосон гэж мэдэгдсэн билээ. Улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахаар ийнхүү арга хэмжээ авч байгаа хэмээн мэдээлсэн. Гэтэл энэ мэтээр хятадууд хэдэн зуугаараа орж ирсээр байгаа юм. Хэзээ хууль нь хэрэгжиж, хэзээ хийсэн мэдэгдэл нь хэрэгждэг болох юм бэ? “Хужаа” хүмүүс ямар байдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.
Сурвалжилсан: Б.Анчиймаа
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа