“Кунг фу фанда”


Энэ бол Клауд нэртэй Ази хар баавгай. Тэрээр Хирошимагийн Аса зоопаркын оршин суугч юм. 2 жилийн өмнө тэрээр Кунг фу фанда шиг саваа эргүүлэх авъяасыг олон нийтэд нээн үзүүлснээр интернэтийн супер од болон хувирсан юм. Түүний авъяасыг олон нийтэд нээн үзүүлсэн видеог интертнэтд тархах үеэр ихэнх хүмүүс ямар нэгэн видео график ашиглан хүмүүсийг хуурч байна гэдэгт итгэлтэй байсан байна. Гэвч бүх зүйл бодит үнэн гэдийг CNN, CBS зэрэг мэдээллийн акулууд зоопаркд зочилж түүний авъяасыг албан ёсоор баталснаар энэ бүх хардалт зогсчээ.

Паркын ажилтан түүний ганцаардалт, уйтгарыг арилгахын тулд түүнд 15 метр урттай саваа модыг бэлтгэн тоглуулж байсан байна. 8 –н жилийн турш тэрээр саваа эргүүлэх урлагаар хичээлэлснээр давгүй сайн саваа эргүүлэгч мастер болон хувирчээ.

Мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлагын үеэр Колорадагийн их сургуулийн пропесор, амьтадын зан аашийг судлагч мэргэжилтэн Марк Бекоф “Энэ бол итгэхэд бэрхтэй ч амьтан өөрөө суралцаж, маш их дасгал сургиулалт хийсний үр дүн” юм гээд  “энэхүү байгалиас заяагаагүй боловч амьтан өөрөө суралцах явц нь маш их уйтгарлал, ганцаардалд байснаас үүдсэн ” гэж хэлжээ.