5 дугаар сарын 9-ний үүрээр Н.Энхбаярын бие эрс дордож үхлийн комд орсон тул II эмнэлэг рүү шилжүүлж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. Энэхүү үйлдлээ нуухын тулд Н.Энхбаярыг авчирсан бүх хүний гар утсыг хураасан бөгөөд 14 цагаас шилжүүлсэн гэдэг мэдээллийг холбогдох албаныхан ШШГЕГ-аас дамжуулсан гэдгийг эх сурвалж баталлаа.Үхлийн комд орсон хүн эргэж сэрэх, сэрэхгүй нь тодорхойгүй байдаг бөгөөд тухайн хүнийхээ биеийн байдлаас шууд хамаардаг гэнэ. Түүний биеийн байдал эрс муудсанаас эмнэлэгт шилжүүлсэн болохоос суллаагүй гэдгийг эх сурвалжууд баталсан. Тодруулбал тэрбээр 08-09-нд шилжих шөнө ухаангүй байсан бөгөөд үүрээр түүнийг II эмнэлэг рүү шилжүүлжээ. Одоо түүнийг эмчилгээнд оруулсан бөгөөд гэр бүлийнхэн, гишүүд дэмжигчдийн хамт эмнэлэг дээр очоод байгаа гэсэн. Н.Энхбаярын хэргийн талаар ЦЕГ болон ШШГЕГ-аас хамтарсан мэдээлэл хийх гэж байна. Бид энэ талаар эргэн та бүхэнд мэдээлнэ.
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Дуучин Э.Чулуунчимэгийнхээр хайр ийм өнгөтэй
"Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Г.Отгонтуяа: Хүний хорвоогоос чемоданд эвхэгдээд буцсан янзага шиг охин үрийнхээ төлөө 2 дахь шатны шүүхээр худал үнэнийг дэнслүүлэхээр ирээд байна