Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгаж буй талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Ингэхдээ Монгол Улсад бараа, бүтээгдэхүүн импортлон, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд давуу байдал бий болгосон, тухайн ААН-үүдийн улсад төлөх татварын хэмжээг багасгасан, импортлож буй ачаа бараанд хяналт тавиагүй, бүрэн гаалийн бүрдүүлэлт хийлгүй тэдний ашиг сонирхлыг хэрэгжүүлснийхээ хариуд гаальд төлбөл зохих татварыг нуун дарагдуулж хахууль авсан зэрэг хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт нэр бүхий 8 гаалийн албан тушаалтан, ААН-үүдийн хоёр захирал, тэднийг хооронд нь холбосон зуучлагч гэх хоёр этгээдийг шалгаж байгаа юм байна.
Замын-Үүд дэх гаалийн газрын 26 байцаагчийг шалгаж байна
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газарт шуурхай нэгжлэг явуулсан байдаг. Улмаар Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 16 гаалийн улсын ахлах байцаагч, байцаагчийг БНХАУ-аас импортлож буй бараанд гаалийн хяналт шалгалт хийснийхээ хариуд ААН-үүдээс хахууль авсан, нэр бүхий 10 хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нарыг гаальд бараа мэдүүлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан иргэдээс хахууль авсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Шалгалтын ажиллагаа эхлүүлснээс хойшхи сарын хугацаанд татвар ногдуулалт 23 хувиар өсчээ
Ийнхүү АТГ-аас Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Замын Үүд дэх Гаалийн газрын нийт 34 албан тушаалтныг, тэдэнд хахууль өгсөн гэх 16 иргэнийг яллагдагчаар шалгаж эхэлсэн байна. Шалгалтын ажлыг эхлүүлснээр нэгэн сонирхолтой тоо баримт гарсан нь улсын хэмжээнд 2026 оны 04 дүгээр сарын гаалийн татвар ногдуулалтыг өмнөх сартай харьцуулахад нийт татвар 123,8 тэрбум төгрөг буюу 23 хувиар, гаальд мэдүүлсэн барааны жин 131,4 сая тонн буюу 17,92 хувиар, барааны нийт үнийн дүн 995 тэрбум төгрөг буюу 31,78 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна