Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.919 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11973, орон нутагт 2946 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 18 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 6-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 72 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Гэрийн хяналтад 36 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5312 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3745, 5-9 насны 1920 хүүхэд, 15-19 насны 1813 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 437, 25-29 насны 569 хүн өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
“Оюутан цэрэг” хөтөлбөрт 2300 гаруй суралцагч хамрагдаж байна
Увс нуурын орчимд хориотой бүс тогтоолоо
Чойр-Замын үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Арслан цолны хүндэтгэлд зодоглох бөхчүүд
Сэтгэгдэл бичигдээгүй байна