Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.302 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11639, орон нутагт 2658 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 24 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 7 хүн байгаа гэнэ.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5222 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3467, 5-9 насны 1833 хүүхэд, 15-19 насны 1776 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яармагийн замд урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УОК: Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэхээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргажээ
АТГ: Х.Нямбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үнэн
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Малчид тээвэрчдийн анхааралд: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Төв аймгийн Баяндэлгэр суманд баавгай малчин айлын өвөлжөөнд нэвтэрч, гэр сүйтгэсэн тохиолдол гарлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна