ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкотой уулзлаа. Уулзалтын үеэр хатагтай В.Матвиенко ОХУ болон Монгол Улсын нэг, нэгнээ харилцан хүндэтгэсэн, нарамдалт харилцаа нь олон зуун жилийн түүхтэй гээд, хоёр улс зөвхөн газар нутгийн хувьд ойр, хөршүүд байгаад зогсохгүй хамтын баатарлаг түүхийг бүтээсэн болохыг онцолж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы милитаризм болон Германы нацизмын эсрэг хамт тэмцэж байсныг онцолсон байна.
Мөн УИХ-ын дарга Н.Учралын хоёр улсын харилцаанд гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцолж, “УИХ-ын дарга Н.Учрал та Монголын ирээдүй болсон залуу лидер. Залуу хүн боловч эх орондоо маш их гавъяа байгуулсан, Монгол-Оросын харилцаанд ч ихээхэн хувь нэмэр оруулсан хүн. Ялангуяа олон жил гацаад байсан Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг Тэргүүн Шадар сайд байхдаа шийдэмгий урагшлуулж, гарын үсэг зурсан. Одоо энэ хэлэлцээрийг харилцан ашигтай, амжилттай хэрэгжүүлэх нь чухал байна” хэмээн хоёр улсын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна