Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Х, Э.Н нар нь яаралтай дуудлагын дагуу очиж эмчийн үзлэг хийхдээ, өвчтөний биеийн болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлэлгүй, холбогдох харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүйн улмаас иргэн Б.О нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нэр бүхий эмч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Х-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь, Г.Х, Э.Н нар нь түргэн тусламжийн тусгай дугаар 103-т хандсан яаралтай бус хүлээгдэлтэй дуудлагад хамаарах хам шинж /бөөлжих, халуурах/-тэй өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн биеийн байдлыг нь асуумжид тулгуурлан тогтоож, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинжийг нь харгалзан өөрийн мэдлэг, дадлага туршлагад үндэслэн зохих тусламж, үйлчилгээг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Өөр өөр дуудлагын дагуу тус тусдаа ирсэн эмч нарыг биечлэн үзлэг хийх үед өвчтөний амь тэнссэн буюу амь нас эрсдэх, амин эрхтний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлж, эмнэлгийн сэхээн амьдруулах тусламжийг хойшлуулшгүйгээр 2-5 минутын дотор эхлэх шаардлага үүсээгүй байсан тул эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэж хүргээгүй, тээвэрлэх бэлэн байдлыг хангуулж гараас гарт хүлээлгэн өгөөгүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн нас барсан хохирогч болон түүний ар гэрийнхэн түргэн тусламжийн эмчийн өвчний шалтгаан, зовуурийг оношлох зорилгоор асуусан асуумжид үнэн зөв хариулаагүй, бодит зүйлийг нууж хэлээгүйн улмаас хордлогын шалтгаант өвчнийг оношилж чадаагүй эмч нарыг үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм.
Түргэн тусламжийн төвийн их эмч Э.Н, Г.Х нарыг эмчийн тангаргаа сахиж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих ёсоор буюу өвчтөнөөс авсан асуумжид тулгуурлан өвчтөний биеийн байдлыг үнэлж, өвчний хам шинжийг тодорхойлж зөвлөгөө, заавар өгч, бөөлжилтийн эсрэг тариа хийх зэргээр үзлэгийг зохих ёсоор бүрэн хийж гүйцэтгэсэн тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахаар шийдвэрлэсэн болно.
Их эмч Г.Х нь ажлын ачааллаас болж түргэн тусламжийн хуудсыг тухайн өдөртөө бичиж амжилгүй нөхөн бүртгэхдээ үйлчлүүлэгчийн зовуурийг андуурч буруу бичсэн үйлдлийг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бус харин гүйцэтгэсэн ажлаа тайлагнах явцад гаргасан мэргэжлийн алдаа гэж үзэх тул Хөдөлмөрийн болон бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах асуудал болохыг тэмдэглэн дурджээ.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна