Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190 захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан ахалж буй. Ажлын хэсэг өнөөдөр /2025.08.13/ хуралдаж хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл, гурван дугуйт болон мотоциклийн төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдэлд хяналт шалгалт хийхээр тогтлоо. Ингэхдээ зөвхөн Тээврийн цагдаагийн алба гэхгүй төвийн зургаан дүүргийг татан оролцуулж хяналт шалгалтын ажлыг өргөн хүрээнд хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдлийг таслан зогсоох ёстой гэж үзлээ.
Мөн ажлын хэсгийн ахлагч Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нар дрифт хийх хүсэл сонирхолтой иргэдийн эрх, хүсэл сонирхлыг хааж боож болохгүй. Иймээс цаашид тодорхой байршилд дрифт хийх нөхцөлийг бүрдүүлэх, цагийн хязгаар тогтоох, олон талын байгууллагуудыг татан оролцуулах, олон нийтэд нөлөөллийн аян өрнүүлэх талаар санал хэлэв. Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас Налайх, Төв аймаг, Хүй долоо орчимд дрифт хийх боломжит газрыг танилцуулав. Ажлын хэсгийн дараагийн хурлаар уг асуудлыг мэргэжлийн холбоодтой ярилцан эцэслэж, хяналт шалгалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг ажлын хэсгийн ахлагч үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна