Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны долдугаар сарын 27-30ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод болон Увс аймгуудын байр наадмын үеэр үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц аван ажиллажээ.
Эдгээр сорьцуудыг 2025 оны наймдугаар сарын 2-ны өдөр, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь “Спортын Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт руу хүргүүлэн, олон улсын стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Гурван аймгаас авсан нийт 16 сорьцын 14-ийнх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд үлдсэн хоёр сорьцын хариу одоогоор бүрэн гараагүй байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яармагийн замд урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УОК: Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэхээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргажээ
АТГ: Х.Нямбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үнэн
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Малчид тээвэрчдийн анхааралд: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Төв аймгийн Баяндэлгэр суманд баавгай малчин айлын өвөлжөөнд нэвтэрч, гэр сүйтгэсэн тохиолдол гарлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна