Тавдугаар сарын 12-ны өдөр телеграм олон нийтийн сүлжээний “Орлого ол” гэх группт нэгдэж, бусадтай харилцан 10 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөг, “Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 8 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөгөө шилжүүлж залилуулсан үйлдэлд шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, бусдын санал болгож байгаа хямд хялбар таатай нөхцөлд хууртахгүй байх, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамхай хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ