7 хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл маргааш Засгийн газар хуралдахгүй.
Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаатай холбоотой юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа маргааш болох бөгөөд нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхлэх юм байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд үргэлжлүүлэн Говийн бүсийн үйл ажиллагаатай танилцах юм байна.
Төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Чайна Энержи компани болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл хангажээ. Бүтээн байгуулалт эхлэхээс өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хоёр тал өөрсдийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтын ажлаа хийсэн байх юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ