Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд 239 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тухайлбал, иргэн Ж.Г нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэр бүхий албан тушаалтантай үгсэн хуйвалдаж өөрийн шууд хяналтад үйл ажиллагаа явуулдаг компаниараа дамжуулан “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх” хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн орлого болох 600 мянган ам долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсад өөрийн үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлж, улмаар Улаанбаатар хотод үйлчилгээний зориулалттай объект болон газар худалдан авч мөнгө угаасан хэрэг гарчээ.
Тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт эхэлнэ
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө