Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт хилсээр холбогдож, олон жил шоронд хоригдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрхээ сэргээлгэхээр төрөөс хариуцлага нэхэн, шүүхэд хандсаар байна. Гэвч шүүхийн тогтолцоо тэдний дуу хоолойг сонсохоос татгалзсаар...
“Долоо” хэлээд “дүнгүй” өнгөрөв
2024 онд Т.Чимгээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт долоон удаа нэхэмжлэл гаргасан ч шүүгчид нэхэмжлэлийн “үндэслэл тодорхойгүй” хэмээн үзэж хүлээж аваагүй байна. Долоон удаагийн оролдлогын дараа тэрбээр шүүхийн өөр нэг салбар буюу Сүхбаатар дүүрэг рүү хандахаас өөр аргагүйд хүрчээ.
2025 оны гуравдугаар сард өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шинээр нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ удаад шүүх түүнийг хүлээн авсан байна. Гэсэн ч аль шүүгч хянаж буй, хэзээ шүүх хурал болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа аж. Тодорхой мөнгөн дүнтэй нөхөн төлбөр шаардаж байгаа ч, төрийн хариу аниргүй.
Нэхэмжлэл гараад есөн сар өнгөрлөө
Б.Содномдаржаа ч мөн 2024 оны наймдугаар сарын 11-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд төрөөс нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Түүний хэргийг шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн хэлэлцэж буй боловч шүүх хурлын тов өнөөдрийг хүртэл гараагүй хэвээр. Шүүхийн дуугүй байдал асуулт дагуулж байна
Ийнхүү хоёр иргэний нэхэмжлэл шүүх дээр “гацаж” буй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхэллээ. Шүүгч нар үүргээ биелүүлж чадахгүй байна уу? Эсвэл төрийн дээд түвшнээс чиглэл өгчихсөн үү?
Олон жил хилс хэрэгт шийтгүүлсэн, эрүүдэн шүүгдсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон эдгээр иргэд эрх зүйн хариуцлагын механизмыг ажиллуулахыг шаардаж буй. Харин тэдний энэ шаардлага хариугүй үлдсээр...
Хуулийн засаглалтай, хүний эрхийг дээдэлдэг улс гэж бид үнэхээр итгэж болох уу?
Эх сурвалж: Dorgio.mn
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ