Өнөөдрийн байдлаар Монгол улсад элэг, бөөр, үүдэл эс, шөрмөс шилжүүлэн суулгасан 1000 орчим хүн бий. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжсөн орнуудад олон нийтэд эрхтэн, эд, эсийн донорын талаарх эерэг, зөв ойлголт, хандлагыг төлөвшүүлэх нийгмийг соён гэгээрүүлэх олон ажил хийгддэгийн нэг нь эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын наадам юм.
Манай Улсын хувьд Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын
1-р наадам 2008 онд,
2-р наадам 2015 онд,
3-р наадам 2018 онд,
4-р наадмыг 2025 оны 5.11-ний өдөр зохион байгууллаа. IV наадамд эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 орчим хүн спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Спортын наадмын зорилго нь уралдаж, өрсөлдөхдөө гол биш харин эрхтэн шилжүүлэн суулгаж амьдралын чанар нь дээшилж, энгийн амьдралаар амьдарч байгаагаа бусадтай хуваалцах. Энэ наадмаар дамжуулан нийгэмд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ач холбогдлыг таниулан сурталчлах, мэдлэгийг дээшлүүлэх явдал юм.
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд хэдийгээр эмийн эмчилгээ үргэлжлүүлж, эмчийн хяналтад байдаг ч өөрт тохирох хөнгөн спортын төрлөөр хичээллэх нь сэтгэл санаа болоод бие махбодид эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс спортын наадам нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн хэдийнээ хүлээж, бэлдэж оролцдог наадам болжээ. 300 орчим эрхтэн шижлүүлэн суулгуулсан иргэд :
IV спортын наадмыг УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЭМХТ, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын холбоо, Эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын холбоо, “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс IVCO, Denk pharm, Nescafe зэрэг ивээн тэтгэчиддээ гүн талархал илэрхийллээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо