"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу энэ сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00 – 13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.
-Сүхбаатар дүүрэг: Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тоуэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;
-Чингэлтэй дүүрэг: Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар - Цэцэг төвийн уулзвар - Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;
-Чингэлтэй, Баянзүрх дүүрэг: Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;
-Баянзүрх дүүрэг: Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;
-Баянзүрх, Сүхбаатар дүүрэг: Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.


Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ