Дөнгөж өчигдөрхөн буюу тавдугаар сарын 8-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйлдвэрлэлийн талбайд ажиллаж байсан Т гэх залуу хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас машинд дайруулж тал бие нь бяцарсан харамсалтай хэрэг гарчээ. Ойн инженер мэргэжилтэй Т одоо ГССҮТ-д эмчлэгдэж байгаа аж.
Тухайн үед цагдаа, эмнэлгийнхэн явсны дараа Хэлтсийн дарга З.Отгонбаяр гэгч нь ослын талбай дээр очоод ажилчдаасаа “Хаана хэвтэж байсан бэ” гэж асуусан нь бусдынхаа дургүйг ихэд хүргэжээ. Ажилтных нь биеийн байдал маш муу байхад ердөө өөрсдийгөө хамгаалах гэсэн шиг үг хэлсэн нь хамтран ажиллагсдынх нь хувьд бухимдуулахаас аргагүй.
Энэ удаагийн осол мод тарилтын бэлтгэл ажил хийгдэх үеэр болсон бөгөөд зарим эх сурвалж хэлэхдээ эрхэм захирал, мисс Ё.Нямжавтай холбоотой гэжээ. Учир нь түүний хувьд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирлаар томилогдсоноос хойш бүтэц орон тоогоо нэмж, мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэсэнтэй холбоотой ч гэдэг.
Ё.Нямжавын хувьд МАН-ын томилгоогоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар очоод удаагүй байхдаа мөн өвлийн хүйтэн ажилчдаа гадаа гарч ажилла хэмээн загнаж, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдол ч бишгүй байдаг аж.
Өөрийгөө сүрхий ажил хийдэг мэт харагдуулахын тулд боловсон хүчнүүдээ дарамталж, загнадаг жишиг одоо аль ч байгууллагад байдаггүй л байлтай. Атал МАН-ын “хөөрхөн” хүүхэн бол яаж ч аашилж байсан болдог бололтой.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ