Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Цанхийн уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолдсон ноцтой осол гарчээ. Уг ослыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цанхийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэдэг “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад онхолдож ийнхүү ноцтой осол гаргажээ.
Мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлтээр автомашиныг "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн жолооч согтуугаар жолоодож байсан нь тогтоогдсон байна.
Тухайн үед ноцтой дэлбэрэлт үүссэн бол Цанхийн уурхай төдийгүй Цогтцэций сумын иргэд үлэмж хэмжээний хохирол амсах нөхцөл бүрдэхээр байсан ч азаар хүний амь нас эрсдээгүй аж.
Хамгийн сонирхол татахуйц нь уг ноцтой осол 10-аадхан хоногийн өмнө болсон байхад тус хэргийг шалгаж буй аймгийн цагдаа “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийнхан ихэд нууцлаж. Гэтэл энэхүү нууцлалын ард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдаж тус компани дахин уг тендерт “шалгарахын тулд ослын талаар ихэд нууцалж, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг хасуулчихсан байна.
Уг нь тендерийн баримт бичгээс энэхүү журмыг хасах хууль зүйн үндэслэл байхгүй ч хасчихсан байгаа нь анхаарал татна.
Учир нь “Спейшл Майнинг Сервис” ХХК нь улс төрийн нөлөө бүхий хамааралтай компани бөгөөд олон жил “Таван толгой”-н өрөмдлөг тэсэлгээний тендерт хууль бусаар ноёрхолоо тогтоосон АН-ын гишүүн Молекул хочит Батж.Батбаярын хүү Б.Баттулгын эзэмшдэг но-той, ноцтой асуудал дагуулсан компани гэдгийг Нүүрсний сонсголоор олон нийт мэдэж байв.
Ямартай ч энэхүү ноцтой ослын талаар тус компанийн удирдлагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хэргийг нуун дарагдуулахыг оролдож байгаа нь тэд дахин тендерт оролцох юм.
Тус компани 2019-2023 оны хооронд “Таван толгой” ХК-нд монополь тогтоож нийтдээ 706 тэрбум 839 сая 150 мянга 414 төгрөгийн гэрээг “Таван толгой”ХК-ийн одоог хүртэл ашиглагдаж байгаа хоёр талбайд өрөмдлөг тэсэлгээний ажилд өрсөлдөгчгүйгээр дангаараа оролцож олсон мөнгөний зөвхөн нэгхэн хэсэг нь юм.
Бид дараагийн удаа тус компани яаж монополь болов. Яагаад одоог хүртэл тендерт ялж, ямар ямар улстөрчид ард нь байгаа талаарх мэдээллийг хүргэх болно.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ