В.Путин: Аугаа Эх орны дайны ялалтад монголчуудын оруулсан хувь нэмрийг ихэд үнэлдэг

Moderator
2025/05/08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремльд хүлээн авч уулзжээ. 

Энэ үеэр В. Путин "Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн гайхамшигтай баярын өмнө та бүхэнтэй уулзаж байна. Ерөнхийлөгч таныг өөрийн биеэр оролцож байгаад их баяртай байна.

Орост хүмүүс Аугаа Эх орны дайн, 1945 онд Квантуны армийг бут цохиход Монголын оруулсан хувь нэмрийг ихэд үнэлдэг. Найрсаг харилцаатай, хөрш Монгол оронтой бүх талын стратегийн харилцаатай байх нь манай улс төрийн бодлогын гол зүйлийн нэг.

Монгол бол манай чухал худалдааны түнш. Өнгөрсөн жил манай худалдааны эргэлт 17,5 хувь нэмэгдсэн. Энэ жилийн эхний 2 сард дахиад 25 хувь өслөө. Бид Монгол андуудынхаа эрчим хүч зэрэг чухал салбар дахь хүсэлтэд заавал хариулдаг. Та бүхэнтэй уулзахад баяртай байна" гэж хэлжээ.

Маргааш буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож буй.