Өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр Тод манлай уяач Т.Галбадрах бусдын биед гар хүрч буй бичлэг цахим орчимд цацагдсан.
Уг хэргийн шүүх хурал өчигдөр болсон ба шүүх дараах шийдвэрийг гаргажээ.
ухаан алдтал нь цохиж унагаасан уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирсон иргэн П.Мөрөнд сэтгэл санааны хохирол хэмээн цалингийн доод хэмжээг /792 мянга/ найм нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө өгөх шийтгэл оногдуулжээ.
Хохирогч П.Мөрөн өчигдөр манай сайтад өгсөн мэдээлэлдээ ийнхүү хэлж байсан юм.
Тэрбээр, "2024 оны 9-р сарын 20-ны өдөр буяны ажил зохион байгуулаад ажил руугаа явах хэрэгтэй болоод G Center-ээс гарч явсан. Хаалт нь онгойхгүй байхаар нь бордюр жижиг байсан учраас даваад гарсан чинь нэг хүн орилж ирээд хүлээж байгаад гарахгүй яах гэж давж байгаа юм гэж хэлсэн.
Би каскаа тайлаад онгойхгүй байсан шүү дээ гээд хэлсэн. Ерөөсөө бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй, ямар ч харилцаа үүсээгүй. Шууд уураа надад гаргаж байгаа юм шиг цохисон.
Би 2-3 минут ухаан алдаад унасан байна лээ. Бичлэгээс харахад намайг шууд тэр газар нь хаяад явсан. Нэг гайхаж байгаа юм нь хүн алсан бол тэгээд хаяад явах хэмжээний хүн юм уу. Тэр дээр манай гэр бүлийнхэн маш дургүйцсэн.
Манай ээжийг хүртэл цагдаад өгсөн байна лээ. ХУД-ийн цагдаад бичлэгийг нь тавьсан бас намайг мөнгө нэхсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би нэг ч удаа уулзаагүй шүү дээ. Тэгсэн намайг цохисон хүн G Center-ийн захирал байсан.
Тод манлай уяач тийм мундаг хүн байж тааралдсан хүнээ цохиж унагаад мөнгө өгөөд аргалдаг байж болохгүй. Аргалах гэж үзсэн байх. Би бол дүрэм, журмаараа явна гэж шийдсэн. Өөрөө ч гэсэн бичлэг дээрээ хэлсэн байна лээ. Чаддаг юм бол шүүхэд өгөөрэй гэсэн. Манай эгчийг ч гэсэн дарамтлах гэж үзсэн байна лээ" гэсэн юм.
Эх сурвалж: Zuv.mn
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ