УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Эрүүгийн хуулийн 1-р зүйлд дараах буюу Эрүүгийн хуульд 20.18 Бооцоот таавар зохион байгуулах эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрөлтэйгөөр олгохоос бусад хэлбэрээр оролцогч болон зохион байгуулагчийн аль аль нь үр дүнг нь урьдчилан мэдэх, эсхүл үр дүнд нь нөлөөлөх боломжгүй үйлдлийн үр дүнг тааварлаж, тогтоосон дүрмийн дагуу бооцоо тавьдаг бооцоот тааврыг ашиг олох зорилгоор олон нийтийн газар болон мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан бол 2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаатайгаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хорих ял шийтгэнэ.
20.19 Бооцоот таавар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, эсвэл хууль бусаар бооцоот таавар зохион байгуулах, өөрийн болон бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглах замаар дэмжлэг үзүүлсэн бол 350-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсхүл 240-720 цагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жилээр хорих гэж тусгах талаар танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах явцад УИХ-ын гишүүн Б.Жаргалан намын бүлэг дээр зөвшилцөх шаардлагатай учир санал хураалтуудыг зогсоож, ажлын 5 хоногийн засварлага авах санал гаргасныг байнгын хороо даргалагч хүлээн авлаа.
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна