"Ice top" хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг нас барсан талаар дүү нь өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн. Тэрбээр ахыгаа энэ сарын 6-наас хойш сураггүй болж, холбоо тасарсан хэмээгээд өөрөө тус улсад очиж эрэн хайж байгаагаа мэдэгдсэн билээ.
Түүний дүү Б.Од-Эрдэнэ өчигдөр үдэш шууд дамжуулалт (live) хийж, ах нь амиа алдсныг мэдээлж, Энэ ээдрээтэй хэрэгтэй холбоотой мэдээллүүд байгаа. Надад хамгаалалт хэрэгтэй байна гэсэн юм.
Тэгвэл Тайландын цагдаагийн байгууллагаас Б.Оргил-Эрдэнийг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож нас барсан байж болзошгүй гэж үзэж, нарийвчилсан үзлэг шинжилгээ хийх, эсэх талаар ар гэрээс нь зөвшөөрөл авах хүсэлтэйгээ манай хууль хяналтын байгууллагынханд илэрхийлсэн гэнэ. Талийгаач Б.Оргил-Эрдэнэ мансууруулах бодис хэрэглэж буй бичлэгээ энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацаж, олны дургүйцлийг төрүүлснээс хойш сураггүй болсон байдаг.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ