Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Jieun буюу Ж.Энххүслэн өчигдрийн дугаар дээр экс найз залуу нь түүнд хүчирхийлэл үйлддэг байсан гэх утгатай зүйл ярьсан. Түүний экс найз залуу болох Комедиан Баяраа /Ж.Баяржаргал/ түүний энэ яриаг үгүйсгэж өөрийн цахим хаягаараа дамжуулах мэдээлэл хийжээ. Тэрбээр "Хүн итгэмээр зүйл яриарай. Миний хүмүүжилд эмэгтэй хүнд гар хүрэх гэдэг зүйл байхгүй шүү. Зөрөхдөө өөр лүү чинь харсан хүнийг хараад уурладаг гэнэ үү. Броо чи өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ. Чи яахаараа найзуудтайгаа уулздаг юм гээд хана руу шиддэг гэнэ үү. wtf. Чи одоо Ларьдма гээд кино ярьж байгаа юу? Би хэдий циркчин ч гэлээ өөр шигээ хүнийг хана руу шидлээ юу. Ядаж логикоор бод. Би 181 см, чи 182 см шдээ.Би уурлахаараа хашхичиж, юм хум сүйтгэдэг хүн биш, эргүү юм бэ. Тэгснээ салъя гэхээр амиа хорлоно гэдэг байсан ч гэнэ үү. Хэдэн он бэ. Салъя гэж гуйдаг байсан ч гэх шиг. Би бараг гуйж салсан шдээ юу вэ? Араар тавихад нь боломж олгоод л аймар тэнэг удаан тэссэн шдээ харин ч. Тийм ядчихсан арга хэрэглэж үхнэ, мүхнэ гэдэг хүн биш шүү жоохон хүүхэд байгаа бишдээ.
Та хэд бас шүүлтүүртэй ялгаж тунгаагаарай. Түрүүлж дуугарсан хүнийх нь зөв байдаггүй шүү. Бас эрэгтэй хүн өөрийгөө өмөөрөх эрхтэй. Шалчигналаа гэдэг үгээр олон хүн эрхээ хориулсан байдаг. Үнэхээр би тэр хүний хэлсэн зүйлүүд үнэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Өөрөө уучлалтаа гуйгаад ярьсан юмаа залруулна биз. Гэмээ ухаараад амны алдаа хийснээ ухаарвал МУЖИК зангаа гаргаж дуугүй байя. Үнэхээр үгүй ээ гэвэл намайг гүтгэсэн хэргээр хуулийн байгууллагад хандана" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна