Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойн энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойн жилийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хороо 4 удаагийн ялалт, амжилтаар угтаж байгаагаараа онцлогтой аж. Дүүргийн Ардчилсан намын хорооноос ялалтын гол үндэс болсон гишүүд дэмжигчидээ хүндэтгэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд 4/60 арга хэмжээг зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам 4000 гаруй гишүүд дэмжигчидтэй. Үүнээс өнөөдрийн энэхүү арга хэмжээнд 1-20 дугаар үүрийн 1200 гаруй гишүүд, дэмжигчид оролцож байна. Тус арга хэмжээнд урилгаар Улсын Их Хурлын гишүүн Хөххүүгийн Болормаа, Цэндийн Баатархүү, Сүхбаатарын Эрдэнэболд, Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Очирбатын Амгаланбаатар, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирдлага, 24 үүрийн дарга оролцож байна.
Өнөөдрийн уулзалт, арга хэмжээний гол зорилго бол гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажиллах, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулах юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ