Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг цуцлах эсэхийг УИХ дээр өнөөдөр хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Өнгөрсөн хугацаанд импортын гурилын татварыг тэглээд ямар үр дүн гарсан юм бэ? Татваргүй болгосноор 2669₮ байсан дээд гурил 3207₮ болжээ. Зорилго байгаа олсон юм уу. Хоёрдугаарт үндэсний гурил үйлдвэрлэгчдээ дэмжье гээд байдаг, тэд өнгөрсөн хугацаанд 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад нөхцөл нь гурилын үнээ тогтвортой барина гэсэн ч өссөн байна. Тариаланчид энэ талаар юу гэж байх юм. Импортын татвар тавиад тариаланчдаа дэмжих үү, эсвэл татвараа тэглээд тариаланчид маань тарихаа болих юм уу. Тариаланчдаа л бодоод байдаг, гэтэл хөнгөлөлттэй зээл авсан хэр нь үнээ өсгөөд байхаар хүнд нөхцөл байдал үүсэх юм биш үү.
Эргээд импортын татвар тавихаар бүхий л хайр энэрлийг хүртэж, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ аваад үнээ нэмдэг ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД дахин үнэ нэмэх бол энэ шударга бус явдал болно" гэв.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ