#CS2 Дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагаас Team Liquid-тэй тоглоно. Хожсон нь хагас шигшээд шалгарна.
Жилд таван удаа болдог "ESL Grand Slam" цувралын оны хоёр дахь тэмцээн $1,000,000 (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" Австралийн Мельбурн хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 16 багийн нэгээр оролцож буй Монголын "The MongolZ" шилдэг зургаад шалгарсан бөгөөд шигшээ шатны тоглолтоо "Team Liquid"-тэй хийхээр оноолт таарчээ. Тоглолт 25-ны 18:00 цагаас эхэлнэ.
Хоёр баг өмнө нь гурван тэмцээний хүрээнд таарч тоглоход бүгдэд нь Баянбатын "maaRaa" Эрдэнэдалайгийн залуус илүүрхэж байв. Гэхдээ тэдний сүүлд тоглосон Liquid бүрэлдэхүүнээ өөрчлөлт багийн ахлагчаа солиод байгаа юм.
Багийн шинэ ахлагч, Польшийн Камил "siuhy" Шкарадек Liquid-ын амжилтыг ахиулж байгаа нь энэ тэмцээнээс харагдаж байна.
Хоёр багийн хожсон нь хагас шигшээд шалгарч өнөө цаг үед дэлхийг ноёлж буй "Team Vitality" багтай 26-ны 18:00 цагаас хүч үзнэ. Харин хожигдсон нь 5-6-р байрыг эзэлж 72,500$ (258.7 сая төгрөг) шагналтай гэртээ харина.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна