АН бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ нар ширээний хоёр талаас ширүүхэн маргалдаж, улс төрийн ньюанс, улс төрчдийн уур амьсгал эгзэгтэй байгааг олон нийтэд харуулав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдад хандан “Ах дүү 2 аятайхан байгаарай, ард түмэн та хоёрын жүжгийн тайз биш шүү. Женко та хоёр хэтрээд байгаа шүү” гэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энхбаяр аа, би чамайг хэнтэй нийлээд юу хийгээд яваад байгааг чинь мэднэ шүү” гэхчлэн дайралцаж байв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтан, Ерөнхий сайдтай нэг хөнжилд орж явсан үе саяхан. Гэтэл Хамтарсан Засгийн газартаа багтаж чадаагүйдээ гомдсон уу, шаралхсан уу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, сайдуудаас харшилтай мэт аашлах болсон.
Улс төрд нийтийн ашиг сонирхол нэрийн дор явцуу хувийн ашиг сонирхлоо далдлан илэрхийлдэг тактик танил дүр зураг болоод удаж байна.
Нөгөө талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяраар ажлаа заалгавал гутамшиг, ер нь Х.Баттулга нь байна уу хэнбугай ч Засгийн тэргүүний замыг зааж байгаа бол эмгэнэл.
Монголын улстөрчдийн талцал хэрүүл газар авч, төрийн ажил урагшлахаа байв.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ