МАН-ын бүлэг: Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг татаж авч, сайжруулах чиглэлийг ЗГ-т өглөө

Moderator
2025/04/21

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газраас яаралтай нэрээр шаардлага хангахгүй хуулийн төслүүд оруулж ирж байна. Шаардлагатай тохиолдолд хайр найргүй буцаана" гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дээрх хуулийн төслийг татаж авч, сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.