УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
-Онгоцны түлшээ 20 жил ганц улсаас авахаар ОХУ-тай хийж байгаа гэрээг дэмжихгүй, эсэргүүцнэ. Монгол Улс, үндэстний бие даасан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах нь Монгол төрийн эхний үүрэг байх ёстой. Энэ асуудал маргааш Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор орно. Анхаарууштай.
-Импортын гурилд буцаад гаалийн албан татвар ногдуулах хуулийн төслийг дэмжинэ. Талх, шөлнийхөө гурилыг ядаж бусдаас гуйдаггүй байя.
-Засгийн газраас байгалийн баялгаа бартерддаг болох санал гаргасныг эсэргүүцэж байгаа. Их хурлаар хэлэлцэж эхэлсэн “Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй.
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах Б.Түвшин нарын санаачилсан хуулийн төслийг дэмжиж Ардчилсан намын бүлгийн 30 гаруй гишүүд хамтарч өргөн барихаар гарын үсэг зураад байна.
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудал энэ долоо хоногт Их хурлаар орж ирж байна. Хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл би ажлын хэсгийг ахалж хэвлэлийг хянах, контент бүтээгчдийг савны гадуур орхисныг засах тал дээр ажиллана. О.Алтангэрэл сайдад төслөө буцааж татаад засах боломж бас бий. Энэ улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаажуулахгүй юм бол ийм хууль хэрэггүй" гэлээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна