Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр /2025.04.19/ Улаанбаатар хотод аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцжээ.
Энэ үеэр аялал, жуулчлалын бизнес эрхлэгчдийн зүгээс замын түгжрэлтэй холбоотойгоор жуулчин тосох, зочин угтах үйлчилгээ төвөгтэй байна үүнийг нэгдсэн журмаар хийх боломжтой эсэх талаар санал гаргасан аж. Үүний хариуд Нийтийн тээврийн бодлогын газраас 45 хүний суудалтай тохилог автобусаар үйлчлэх боломжтой. Мөн эдгээр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах учир жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх боломжтой гэдгийг хэллээ. Үүнийг хамтран нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар жуулчин тосохтой холбоотой түгжрэлд үзүүлэх нөлөөллийг бууруулах, зочдыг түргэн шуурхай хүргэх, нэгдсэн системтэй болох зэрэг давуу тал үүсэх юм. Мөн аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай зэрэг жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлэв.
Харин хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн зүгээс та бүхний санал санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хот орчмын аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээллийн самбар байршуулах, өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ байршуулах ажлыг яаралтай зохион байгуулна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна