Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрдэг. Халдвар өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварлана.
Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Менингекоккт халдварын үед огцом өндөр хэмээр халуурах бөгөөд тууралт гарах нь хүндэрснийг илтгэнэ.
Тиймээс Менингококын халдвар нэмэгдэж байгаатай холбоотой эцэг эхчүүдэд анхааруулахад халуурсан, тууралт гарсан, хоолой өвдсөн ханиалгасан үед яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. ХӨСҮТ-д менингекоккт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ажлын өдрүүдэд хийж эхэлсэн талаар Халдварт Өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэллээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ