Энэ сарын 14-ний даваа гарагт Хөвсгөл аймгийн "Шинэ Мөрөн" худалдааны төвд томоохон хэмжээний гал гарч, 300 гаруй түрээслэгч эд материал, эдийн засгийн хохирол амссан.
Гал гарсны маргааш аймгийн удирдлагууд түрээслэгчидтэй уулзаж, хохирлыг нэн даруй барагдуулахаа мэдэгдсэн. Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар "Шинэ Мөрөн" худалдаа үйлчилгээний төвийн суурин дээр нээлттэй төсөл сонгон шалгаруулж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ үйлчилгээний төв барьж 2025 оны 10-р сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Мөн өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өглөө.
-2025 оны 04-р сарын 18 ний өдөр Худалдаа үйлчилгээний төвийг шинээр барих төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг ажлын даалгавраа боловсруулан олон нийтэд нээлттэй зарлах;
-Шинээр баригдах ХҮТ-ийг 10 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байх;
-Эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд 6 сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлөх нөхцөлийг тусгах;
-Объектын гал түймэрт өртсөн барилгад барилгын хяналтын улсын байцаагчийн актыг нэн даруй гаргах, галын дүгнэлт, хохирлын үнэлээгээг хурдан шуурхай гарган тогтоох;
-Түрээслэгчдийг 10-р сарын 01 хүртэл БТСГ-ын зааланд худалдаа эрхлэх боломжоор хангах; /Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр/
-Мөн хохирлоос үүдэлтэй ажилгүй болж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах улирлын шинжтэй ажлын байрыг бий болгоход анхааран ажиллахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үүрэг чиглэл өглөө.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ