Улаанбаатар-Дархан чиглэлийн зам баригдаж эхэлсэн цагаасаа л хэл ам тасраагүй. Үүгээр ч зогсохгүй, олон хүний амь нас, эрүүл мэндийг авч одсон. Тэгвэл ашиглалтад орсноосоо хойш ч шаардлагагүй олон тойрог хийснээс болж, осол их гардаг гэх шүүмжлэлийг дагуулж эхэлсэн билээ.
Тэгвэл АТГ-ын Ахлах комиссар Б.Тэрбиш "NTV" телевизэд ярилцлага өгөх үеэрээ нэгэн НОЦТОЙ мэдээллийг дэлгэжээ. Тодруулбал "Налайх, Дарханы замын зураг төслийг алдаатай гэж бид үзэж байгаа. Дарханы замын 28 тойргийн асуудал дээр олон улсын шинжээч томилж ажилласан. Дотоодоос шинжээч томилохоор инженерүүд цөөн, төгссөн сургууль нэг учраас багшийнхаа эсрэг, шавийнхаа эсрэг дүгнэлт гаргахгүй байх зэрэг хүндрэл үүсдэг" гэсэн юм.
Мөн тэрбээр "Налайх болон Дарханы замд хөдөлгөөний аюулгүй байдлын хийцлэл дээр хэд хэдэн алдаа гарсан. Тухайлбал, огцом эргэлттэй, уруу буюу аюултай хэсэгт ойр ойрхон тойрог, хурд сааруулагч хийсэн зэрэг алдаа байна. Мөн дээрх хоёр чиглэлийн замд хоёр урсгалыг нь тусгаарласан хаалт байдаг. Тэр нь салхи нэвтрүүлдэггүй учраас цас, шуургатай үед нэг тал нь цасанд боогддог сөрөг нөлөөтэй" гэлээ.
Түүнчлэн, замын зураг төсөлд алдаа гаргасан компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нэг ч тохиолдол байдаггүй гэв.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна