Цагдаагийн байгууллага УИХ-ын гишүүн Э.Болормааг шалгаж эхэлжээ

Moderator
2025/04/17

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх мэдээлэл гарсан.

Энэ нь Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон байдаг.

Харин Аудитын байгууллагаас эл зөрчлийг хянаж, арилгуулах ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн юм. Эл асуудалдаа УИХ-ын гишүүн Э.Болормаа хариуцлага хүлээх нь тодорхой.

Ямартай ч уг хандивын асуудалтай холбогдуулан түүнийг Цагдаагийн Ерөнхий газраас шалгаж эхэлжээ.