Н.Учрал ЗГХЭГ-ын дарга: Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг хамруулан зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгуудын ИХ-ын төлөөлөгчид, сумын засаг дарга, ИХ-ын дарга нар болон холбогдох албаныхан оролцлоо.
Засгийн газрын хуралдаанаар хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталсан. Энэ хүрээнд хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх арга хэмжээнүүдийг засгийн газар газар дээр нь шийдвэрлэсэн.
Цаашид бүсийн зөвлөгөөнөөр шийдсэн асуудлыг засгийн газарт танилцуулж, газар дээр нь шийдэж, албажуулахдаа аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсоно.
Мөн өнөөдрийн хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааны тарифтай холбогдуулан манай улсын эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр УИХ-д багц 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр их хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийд гарсан.
Үүнтэй холбогдуулан энэ 7 хоногийн 5 дахь өдөр засгийн газар хуралдаж 10 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ