НЗДТГ-ын гурван давхар хуучин барилгыг олон улсын зочид буудал болгохоор төлөвлөжээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн жагсаалтад тусгаснаар 300 ортой зочид буудлын ТЭЗҮ-ийг 2025-2026 онд боловсруулж, бүтээн байгуулалтыг 2028 онд дуусгах юм байна.
Олон улсын зочид буудал төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, үл хөдлөх барилгын 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ