Төв аймгийн Эрдэнэсант суманд багш нь сурагчаа хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ

Moderator
2025/04/11

Дунд сургуулийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчиндсэн жигшүүрт хэрэг энэ сарын эхээр гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант суманд байрлах Дунд сургуулийн багш нь тус сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байсан сурагч охиныг хүчинджээ. 

Одоогийн байдлаар, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.