Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай “дайтаж” байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Гэвч тэрхүү “дайтаж” буй шалтгаан нь аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх.
Н.Учрал өмнөх долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаа өөрөө шийдвэрлээд цэгцэлчхээрэй хэмээн “ухаарал”-ын долоо хоногийн хугацаа өгсөн ч өнөөх нь тоогоогүй. Тоох байтугай “надад хамаагүй ээ” гээд сууж байв.
Тиймээс Н.Учрал “Х.Баттулга ярилцлагадаа “Төгрөг нуурын ордтой холбоотой гэдгийг нотлох юм бол аваарай" гэж хэлсэн байна билээ. Би хариуцлагатайгаар хэлье. Надад хөдөлшгүй нотлох баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг. Та хэлсэндээ хүрээрэй" гэж байна лээ. Үнэхээр ч Н.Учрал 507 хуудас баримт байгаа аж.
Яг үүнтэй зэрэгцэн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Л.Дүгэржав агсны Хотгор шанагийн уурхайн 20 хувийг найз нь гэх П.Улаанхүү улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж материалыг нь авч яваад буцаан өгөлгүй Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий байж болох компанид зарсан” хэмээн олон нийтэд дэлгэж байна.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулгатай холбоотой “Төгрөг нуур”-ын асуудлыг намжаах эсвэл өөр тийш нь чиглүүлэх зорилгоор ийн Ч.Хүрэлбаатар, Хотгор шанагыг цахим орны “гудамжинд” шидэж өгч буй хэрэг.
Мэдээж үүнээс цааш өөр жүжгүүд хөвөрнө. Тэр тусмаа Н.Учралтай хамаатай, хамааруулсан.
Цаашид Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий 16, нэмээд 39 ордын 34-51 хувийг төрд авч, Баялгийн санд хуримтлуулна гэдгээ мэдэгдсэн учраас ХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүн эгнээнд нь зүтгэнэ.
Ордын хувиа өгөхийг хүсэхгүй байгаа эзэд нь, тэр дундаа Х.Баттулга болон түүний тойрон хүрээлэгчид Н.Учрал руу ноцно, дайрна. Тэр бүхэнд монголчууд хэрсүү байж хэнийх нь зөв бэ гэдгийг учирлан харж, дүгнэх биз ээ.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ