АТГ-ын даргыг сольсон болон Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Прокурорыг улс төрөөс хараат бус ажиллуулъя гэж л байгаа бол тэр нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэй. 2018 оноос ҮАБЗ-ийн зөвлөмж гараад АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг чөлөөлдөг болсон. Тэгэхээр энэ хүмүүсийн сайн, муу ажилласан гэхээс илүү парламентын гаргаж өгсөн хэв загвар дотор л яваа хүмүүс. Парламент гэж байгаа гэдэгт үнэндээ би итгэхгүй байна. ҮАБЗ гэсэн 3 хүний хүрээнд бүх асуудал шийдэгдэж байна. Ялангуяа Ерөнхий сайд гэх хүний гараас парламентыг гаргаж байж томилж байгаа хүмүүсийнхээ сайн муу ажлыг дүгнэнэ. Прокурор бидний баталж өгсөн хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Энэ нь сайн муу гэж яригдах бол бидний асуудал болно" хэмээв.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ