Ногоон автобусны хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хаслаа

Moderator
2025/04/09

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн "Daewoo" маркын ногоон автобусны худалдан авах ажиллагаанд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өндөрлөж, шийдвэрээ гаргалаа.

Тухайлбал, Улаанбаатар хотын Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатарыг гэм буруугүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол "Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуягт нийт 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж шийдвэрлэлээ.