1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авах санал асуулгадаа идэвхтэй оролцоорой

Moderator
2025/04/08

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна. E-Mongolia гар утасны апп шинэчлээд, 1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авах санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Эрдэнэс Тавантолгой ХК -ийн 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг авахдаа та:

-Бэлнээр -Хөгжлийн санд хуримтлуулах -Хуримтлалын дансанд хадгалах зэрэг сонголтыг E-Mongolia апп-р хийнэ.

Саналыг хүлээн авч дуусахад ердөө 1 хоног үлдлээ.

-Таны өгсөн саналыг  2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд баталгаажуулна.

-Хэрэв та "Бэлнээр"  авах бол ногдол ашгийн үлдэгдэл таны хувьцааны дансанд орно.

-Хуримтлалын данс-д хадгалахыг сонговол иргэн та цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ.

-Хөгжлийн сан-д хуримтлуулах бол Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана.