Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн дагуу үндэсний бөхийн тамирчдаас допингийн хяналтын зорилгоор тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээнд биологийн сорьц цуглуулан авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн итгэмжлэгдсэн ХБНГУ, БНСУ, Швейцарь улсын лабораторид хүргүүлэн шинжлүүлэв.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага нь допингийн шинжилгээний үр дүн, зөрчил, авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй юм. Үүнд:
⁃ Шинжилгээний үр дүн
⁃ Допингийн зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн мэдээлэл
⁃ Илэрсэн хориглосон бодис, хориотой арга
⁃ Тухайн тамирчинд оноосон шийтгэл болон түр түдгэлзүүлэлт хийсэн талаар
Допингийн шинжилгээнд зөрчил илэрсэн тамирчдад дүрмийн дагуу дараах эрхийг ханган ажиллаж байна:
• Лабораторийн шинжилгээний хуудас, А сорьцын баримт бичгийн багцыг нэмэлтээр авах
• В сорьцыг шинжлүүлэх
• Тайлбар өгөх
• Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
Монгол Улсад допингийн эсрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.
Допингийн эсрэг хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүрд нь хүргэн ажиллах болно гэж Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас мэдээллээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ