Улсын их хурлын чуулганаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна.Энэ үеэр гишүүд АТГ-ын дарга З.Дашдаваа болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: "Ерөнхий сайдад хандаж хэлэх үг байна. Өнөөгийн нийгэмд хамгийн гол нь шударга ёсыг тогтоох ёстой. Иргэд ядуу ажлын байргүй байгаа нь шударга бус байдлаас авлига их байгаагаас шалтгаалсан гэж үзэж байгаа.
таны авлигатай хийх тэмцэлд итгэж, улс орны хэмжээнд явах мега төслүүдийг урагшлуулах гэж бид энэ Засгийн газрын байгуулсан. Хамтарч ажиллаж байгаа. Та өөрөө Энержи Ресурс компани Ухаа худагийн ордыг хууль бусаар авсан гэж мэдээлсэн. Тиймээс энэ асуудлаа яаралтай УИХ-руу өргөн бариад оруулж ирээч ээ.
Энэ тэмцлээсээ ухарч няцаж болохгүй. Энэ тэмцлээсээ няцахгүй учраас өнөөдөр "АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилж байгаа байх гэж бодож байна"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Өнгөрсөн 30 жилд орлогын тэгш бус байдал яагаад үүссэн бэ гэдэг асуудлаас би алхам ч ухрахгүй. Энэ бол миний амьдралын философи болохоос биш албан тушаалтай холбоотой зүйл огт биш. Тийм учраас санаа зоволтгүй. Харин асуудлуудыг хуулийн түвшинд яаж богино хугацааны шийдэл болгох вэ гэдэг нь чухал байгаа. Явж ирсэн энэ алдаануудыг системтэйгээр засна. Засаж ч байгаа. Нэлээдгүй үр дүн ч гарсан байгаа.
АТГ-ын дарга З.Дашдаваа энэ газрыг амь оруулсан. Авлига гэдэг асуудал нийгмийн асуудал болсон. Тийм учраас хийж эхлүүлсэн ажлаа дуусгахад энэ хүн үргэлжлүүлж ажиллах нь чухал гэж бодон үргэлжлүүлэн томилох саналыг оруулж ирж байгаа юм" гэлээ.
Юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, гурван удаагийн гүйлгээгээр нийт 94 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно