Авлигын эсрэг хуульд 2020 онд өөрчлөлт оруулснаар АТГ-ын даргыг нэг удаа улираан томилж болох эрх зүйн орчин бүрдсэн. Харин АТГ-ын дарга З.Дашдаваагийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг АТГ-ын даргад дахин нэрийг нь дэвшүүлж, улираан томилох саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.04.03/ хуралдаанаар З.Дашдавааг АТГ-ын даргад дахин томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, томилохоор боллоо.
Тэгвэл АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох нь УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүнд таалагдахгүй байгаа бололтой. Учир нь, тэдгээр гишүүн АТГ-аар үйлчлүүлж байсан, эсвэл үүдийг нь сахиад удаж байгаа нөхөд байна. Тэд бол "Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Р.Сэддорж, Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, ял сонссон Дав.Цогтбаатар, Баян-Өлгий аймгийн эмч нарын хэрэгт яллагдагч болж явсан Б.Бейсен, Хятадуудад давуу байдал олгосон хэргээр шалгагдаж байсан Б.Пүрэвдорж, Дундговь аймгийн Засаг дарга байхдаа хэрэгт холбогдож байсан Ц.Мөнхбат, "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдсон "Фортуна" Б.Батбаярын охин Б.Жаргалан, Сүхбаатар аймгийн удирдлагуудад давуу байдал олгосон гэх хэрэгт гэрчээр дуудагдаж явсан Ж.Батсуур, Н.Ганибал нарын гишүүд юм.
Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий АН-ын гишүүд З.Дашдавааг АТГ-ын даргаар дахин томилогдоход нь "тушаа" болж мэдэхээр байна.
Юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, гурван удаагийн гүйлгээгээр нийт 94 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно