Хилийн чанадад зорчих явцдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал, БНХАУ-д зорчиж буй иргэд анхаарал, болгоомжгүйгээр гадаад паспорт, мөнгө зэрэг хувийн эд зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн тээврийн хэрэгсэлд мартах тохиолдлууд гарч байна.
Энэ нь зочид буудалд захиалга өгөх боломжгүй болох, нислэгээ цуцлах, тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг бий болгодог. Иймд гадаад улсад зорчих иргэн та сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, хянамгай байхыг зөвлөж байна.
Хэрэв бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203 болон beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn зэрэг цахим хуудсаар холбогдоно уу.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ