Мэдээллийн Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 2012 оноос хойш Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар өөрийн байрны хойд хэсгийн талбайг нэг 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Харин одоогийн үнэлгээгээр МТҮП-ийн1 мкВ-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг.
Гэвч уг гэрээ 2022 онд дууссан ч Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ байрнаас гараагүй бөгөөд Мэдээллийн Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас гэрээнд заагаагүй 5.1 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ.
Тэгвэл өчигдөр Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарсан бөгөөд Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарах аж. Бичгээр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргах эсэхээс шалтгаалж маргаан цааш үргэлжлэх эсэх нь тодорхой болох юм гэдгийг Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа мэдээллээ.
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа